МОНГОЛЫГ · ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОНОAshidapex.consulting@gmail.com
ASHID APEXCONSULTING LLC

Түгээмэл асуулт

Таны асуултад
тодорхой хариулт.

Ажил олгогчид болон олон улсын түнш байгууллагуудаас түгээмэл асуудаг асуултын хариулт.

Ямар мэргэжлийн ажилтан зуучлах боломжтой вэ?

Ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн мэргэшсэн болон тодорхой ур чадвар эзэмшсэн ажилтан зуучлах чиглэлээр ажиллана. Шаардлагатай мэргэжил, ур чадвар, туршлагын мэдээллээ бидэнд ирүүлнэ үү.

Ажилтан авах үйл явц хэр хугацаа шаардах вэ?

Хугацаа нь ажлын байрны онцлог, тохирох ажил горилогчийн олдоц, баримт бичгийн бүрдүүлэлт, холбогдох шаардлагаас хамаарна. Таны хүсэлтийг судалсны дараа боломжит хугацааг хамтран төлөвлөнө.

Ажилтныг хэн эцэслэн сонгох вэ?

Ажил горилогчийн ур чадварын үнэлгээ, ярилцлагын дараа ажил олгогч эцсийн сонголтоо хийнэ.

Гадаадын зуучлалын байгууллагатай хамтран ажилладаг уу?

Тийм. Бид шаардлага хангасан гадаадын ажилтан зуучлалын байгууллагуудтай урт хугацааны түншлэл хөгжүүлж байна.

Виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гарах баталгаа өгөх үү?

Үгүй. Бид баримт бичиг бүрдүүлэх, холбогдох ажлыг зохицуулахад дэмжлэг үзүүлнэ. Виз, зөвшөөрлийн шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргах бөгөөд тухайн хүсэлтэд хамаарах шаардлагыг тус бүрд нь нягтална.

Үйлчилгээний төлбөр, ажлын нөхцөлийг хэрхэн тохиролцох вэ?

Үйлчилгээний хүрээ, төлбөр, талуудын үүрэг хариуцлага болон хөдөлмөрийн нөхцөлийг ажил эхлэхээс өмнө бичгээр тохиролцоно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд бидэнтэй холбогдоно уу.

Ажилтан авах хүсэлтээ хэрхэн илгээх вэ?

Маягтыг бөглөөд «Хүсэлтээ шалгах» товчийг дарна. Мэдээллээ нягталсны дараа «Имэйлээр илгээхээр нээх» товчийг дарж, нээгдсэн имэйлийг өөрийн имэйл программаас илгээнэ. Маягт хүсэлтийг автоматаар илгээхгүй. Та мөн утас, имэйлээр шууд холбогдож болно.

ASHID APEX CONSULTING

Чадварлаг багаа
хамтдаа бүрдүүлье.

Танай байгууллагын ажиллах хүчний хэрэгцээний талаар ярилцъя.